Герман хэл сурах бичиг үйл үгийн хэрэглээ

Герман хэл сурах бичиг үйл үгийн хэрэглээ
Герман, монгол хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд уул уурхай, боловсролын салбарт эрчимтэй хөгжиж герман хэл суралцагсдын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Герман, монгол хэл нь хоёр өөр овгийн хоорондоо эрс ялгаатай хэл болохын хувьд хэлзүйн дүрмийн хувьд таарахгүй өвөрмөц зүйлс олон бий. Уг номын зохиогч нэн тэргүүнд үйл үгийг сонгон авах болсон шалтгаан нь аливаа нэгэн хэлний амин сүнс нь үйл үг байдаг бөгөөд үйл үггүйгээр ярих, ойлголцох талаар төсөөлөхийн ч аргагүй юм. Сурах бичигт орчин цагийн герман хэлний үйл үгийн хувиргааг аль болох дэлгэрэнгүй тайлбарлан дасгал ажлаар бататгахыг зорьсон нь герман хэл сурч, судалж буй хэн бүхний хичээл зүтгэлд тус нэмэр болно хэмээн найдаж байна.