Монголын сүүлчийн эзэн хаан VIII богд Жавзандамба: Амьдрал ба домог

Монголын сүүлчийн эзэн хаан VIII богд Жавзандамба: Амьдрал ба домог
1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтнолоо дэлхий дахинд албан ёсоор зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ. Эл түүхэн үйл явдлыг санаачлан, оройлон зохион байгуулсан, удирдагч VIII Богд Жавзандамба хутагтыг эдүгээ Монголчууд бараг мартах шахжээ. Эл бүтээлд Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд оруулсан хувь нэмэр, 1911оны үндэсний хувьсгалын урьдчилсан нөхцөл, өрнөл, оргил болон Богд хаан ба Ардын засгийн газрын харилцаа, Богд хаан таалал болсон, түүний хойд дүрийг тодруулах гэсэн оролдлого, Богдын хөрөнгийг хураасан талаар архивын эх сурвалжид тулгуурлан аль болох бодитоор нээн харуулахыг зорьсон байна. Богд хаан бол монголчуудын шашины тэргүүн, 1911 оноос төр, шашиныг хослон барьсан эзэн хаан, эгэлгүй нэгэн удирдагч, үндэсний хувьсгалын эцэг байсныг мартаж яахин болно.