Америкийн "бар"-ын холбооны дүрэм, дотоод журам, төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагааны журам
Америкийн "бар"-ын холбооны дүрэм, дотоод журам, төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагааны журам
АНУ-ын 'Бар'-ын холбоо нь хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын сайн загвар болж чадсан гэдэгтэй хуульчид санал нийлдэг. Энэхүү 'Бар'-ын холбооны зорилго нь хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, холбоо хэмжээнд шударга ёсыг удирдлага болгон хууль тогтоомжийн нэгдмэл байдлыг дээшлүүлэх, хууль зүйн мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөх болон Америкийн 'Бар'-ын холбооны гишүүдийн хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд оршино. АНУ-ын 'Бар'-ын холбоо нь үүсгэн байгуулагдсан анхны хурлаас хойш АНУ-ын хууль зүйн мэргэжлийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсээр иржээ. Манай улс 'Бар'-ын холбоогоо хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж, үзэл бодол уралдуулж байгаа энэ цаг үед 'Бар'-ын холбооны дүрэм, 'Бар'-ын холбооны дотоод журам, 'Бар'-ын холбооны Төлөөлөгчийн танхимын үйл ажиллагааны журмыг англи хэлнээс орчуулж нийтийн хүртээл болгож байгаа нь цаг үеэ олсон ажил болжээ.
