Эрт ургацын ногоо

Эрт ургацын ногоо
Хүнсний ногоо тариалах ажил идэвхжиж ялангуяа өрхийн тариалан эрхлэгчдийн тоо жилээс жилд өргөжиж, ногооны нэр төрөл, хэрэглээ өсч байгаа үед тэдний мэдлэгийн санд зориулан ОХУ-ын болон өөрийн орны тэргүүний ногоочдын туршлагаас үндэслэн энэхүү номыг шинэчлэн боловсруулсан болно. Энэ номонд төрөл бүрийн байцаа, манжин, сонгинолог ургамал, жууцай, өргөст хэмх, амтат чинжүү, навчит, үнэрт, амт оруулагч зэрэг ногооны биологийн онцлог, тарих газрыг сонгох, үрийг тариалалтад бэлтгэх, үрслэг суулгах, арчилгаа, хэрхэн ургуулах зэрэг бүхий л үе шатуудыг дэлгэрэнгүй тайлбарлажээ.