Феррари машинаа зарсан лам
Феррари машинаа зарсан лам
Энэ номд өөрийн тэнцвэргүй амьдралын хэв маягаасаа болж шүүхийн танхимд зүрхний шигдээсээр үхэхээ шахсан шилдэг шүүгч Жулиан Мэнтлийн түүхийг өгүүлнэ. Түүний бие муудсан нь амьдралтайгаа тэрсэлдэх сэтгэлийн хямралыг түүнд авчирдаг. Тэрээр аз жаргал, баяр баясал, сайн сайхныг олохыг хүссэндээ ер бусын эрэл хайгуулд гарч, хэрхэн хүсэл мөрөөдөлтэй, зорилготой, сэтгэл хангалуун сайхан амьдрахыг сурдаг. Эртний дорно дахины мэргэн сургаалиудыг Барууны орчин үеийн амжилтын зарчмуудтай гайхалтай хослуулснаараа энэхүү сэтгэл хөдөлгөм түүх илүү их урам зоригтой, тэнцвэртэй, баяр баясгалантай амьдралд хүрэх аргад алхам алхмаар сургах болно. Энэ номонд хувь хүний хөгжил, хувь хүний бүтээлч үйл ажиллагаа болон аз жаргалын талбар дахь гайхалтай, хөгжилтэй адал явдлуудыг багтаажээ. Энэ номыг хүссэнээрээ сайхан амьдрахыг зорьж буй хүн бүхэн унших ёстой.
