Шихихутаг
Шихихутаг
Энэ нэр Их эзэн Чингисийн байгуулсан Их Монгол Улсын тулгар төрийн багана хэмээвээс дэн их хэтрүүлсэн бус буюу. Учир нь 1206 онд Онон мөрний хөвөөнд Эзэн Чингис умрын Байгал далайгаас Хятадын цагаан хэрэм, өрнийн Алтайгаас Хянган хүртэлх туургатныг нэгтгэн Монгол төрт улс юугаан тогтнуулж, төрт ёсны зохион байгуулалт хийхэд хорин нас амсах төдий ч дайн байлдаанд шалгарч өрлөг жанжны зэрэг эгнэсэн төдийгүй бичиг эрдэмд гоц авьяастай сэргэлэн цовоо залууг улсын дээд заргач-хуульчаар тохоон томилсон бөлгөө...
