Зөгийн аж ахуй

Зөгийн аж ахуй
Зөгийн аж ахуй нь ХАА-н бие даасан өгөөж сайтай томоохон салбар юм. Бүл зөгий хүнс тэжээл, эмчилгээ сувилгааны өндөр тэжээллэг, илчлэг чанар бүхий бэлчээрийн балт, тоост ургамлын бал, тоос, үүрэнцэр, мөн өөрийн биэс ялгарах лав, сүүнцэр хор зэрэг юугаарч орлошгүй нандин бүтээгдэхүүн бий болгодог. Энэ номонд зөгийн аж ахуйн үүсэл хөгжил, Монгол оронд зөгийн аж ахуй үүсэж хөгжсөн, одоогийн байдал, зөгийн үүр, жаазны бүтэц, зөгийчний хэрэглэх багаж хэрэгсэл, монгол орны уулархаг бүс дэх бэлчээрийн балт, тоост ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, тархац, тэдгээр ургамлын цэцэглэх хугацаа, зөгий үржүүлж нутагшуулах боломж, зөгийн биеийн бүтэц, зөгийг үржүүлэх, үүр давхарлах, үүрнээс бал тоосонцор авах хугацаа, бүлэнцэр бойжуулах, зөгийг арчлах, маллах, эмчлэх зэрэг арга зүйг авч үзсэн болно.