Даян хааны нэгэн балчирын намтар оршвой (0)
Чингэс хааны 15 дахь үе нь Даян хаан бөгөөд Даян хааны 17 дахь үе нь энэхүү номыг бүтээгч Бүрэнбаярын Билэгт ажгуу. Түүний голомтоо зорьж, бядан ирсэн энэхүү намтар тун сонирхолтой агаад, энэ бол зөвхөн нэг хүний намтар төдий бус, бүхэл бүтэн ард түмэн, улс гүрнүүдийн цаг төрийн түүх юм. Энэ хүний түүх үнэн бөгөөд нэн сургамжтай аж. Ерөнхийдөө эрдэнэ гэдэг ямар ч хог буртаг дотор орсон ч мөн чанараа үл алддагтай адил маш сургамжтай түүх юм.