Нууцлагдмал амьдрал
Зохиолч Ж.Баатарын 'Нууцлагдмал амьдрал' хэмээх шинэ номонд номын нэрээр нэрлэгдсэн богино хэмжээний эротик роман, 'Шефийн залуу' тууж багтсан байна. Зохиолч уг романдаа ардчилсан хувьсгал ялж зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш монголын нийгэмд ямар өөрчлөлт гарч, амьдрал, хайр дурлал, бусармаг үйлдлүүд хэрхэн ар араасаа ундран гарч ирж байгаа болон тэр амьдралын дундаас ухаантай нь өөрийгөө татан авч дэвжин дээшилж байхад, урагшгүй нэг хэсэг нь амьдралд хөл алдан байгааг тод томруун харуулжээ. Харин 'Шефийн залуу' туужид дөнгөж дээд сургууль төгссөн залуу мэргэжилтэн говийн нэгэн шеф суманд очиж туслан, нутгийн зон олонтой ах дүү шиг танилцаж байгаа боловч бас говийн бүсгүйчүүдийн зүрхэнд нь орж, зүүдэнд нь хоногшиж, хэнийг ч гомдоолгүй халуун хайр дурлалыг эдлэн хөдөөгийн амьдрал дунд уусан явсаар томилолтоо дуусгадаг.