Өрхийн фермерийн аж ахуйг өөрсдөө байгуулъя (0)
Өрхийн фермерийн аж ахуй гэдэгт нэг өрх айлын хэмжээний нэгдсэн болон төрөлжсөн аж ахуйнууд орох бөгөөд эндээс Монгол орны хаана ч байж болох эрсдэл багатай нэгдсэн өрхийн фермерийн аж ахуйг хэрхэн байгуулж болох талаар танд санаа өгөх зорилгоор нэлээд дэлгэрэнгүй тайлбар, шаардлагатай зурагнуудын хамт оруулан танд энэхүү номыг толилуулж байна. Энд жишээ болгон авч байгаа аж ахуй маань 60 га газар эзэмшин үйлдвэрлэл явуулах ба сайн үүлдрийн саалийн үнээ-10, мэгж-4, хүнсний мөөг тариалах өрөө-30 м2, хүлэмж-58м2, төмс хүнсний ногоо тариалах талбай-0,4 га, төрөл бүрийн жимсний мод-100 орчим гэсэн төрлүүдээр үйлдвэрлэл явуулж үхэр, гахайн тэжээлийн 80%-ийг өөрийн эзэмшил газарт тарьж хангана.