Үзэмчин ястны уламжлалт өмсгөл, зүүтгэл, эд хэрэглэл

Үзэмчин ястны уламжлалт өмсгөл, зүүтгэл, эд хэрэглэл
Хувцас бол хүн төрөлхтөн, үндэстэн ястны соёлын чухал толь мөн. Хувцсанд тухайн үндэстний соёл түүхийн хөгжил, нийгмийн зан үйл, гоо сайхны үзэл, аж амьдралын байдал зэрэг тусгагдаж байдаг. Үзэмчин ястны эдийн соёлын нэг хэсэг бол өмсгөл, зүүтгэл, эд хэрэглэлийн зүйл юм. Үзэмчин өмсгөл, зүүтгэл нь монгол үндэсний хувцасны ур хийц, онцлогийг бүрэн хадгалсан өөрийн өвөрмөц онцлогтой язгуур соёлын ховор нандин өв юм. Зохиогч энэхүү номондоо үзэмчний уламжлалт өмсгөл, зүүтгэл, эд хэрэглэлийн талаар ахмад настангуудаас асууж лавлан, сонсож мэдсэн, уншиж судалсан бүхнээ эмхтгэн, 1960-аад оноос өмнөх уламжлалт хийцээр нь үзүүлэхийг зорьжээ.