Боловсрол судлалын судалгааны ажлын арга техник
Уг бүтээлд боловсрол судлалын тодорхой арга хэрэглүүрийг хэрэглэх, аргачлалаа хэрхэн яаж боловсруулан үр өгөөжтэй хэрэглэх талаар түлхүү оруулахыг зорьжээ. Тэрээр орчин үеийн боловсрол судлалын онол, арга зүйн үндсэн үзэл баримтлалын онцлог, боловсрол судлалын судалгааны ажлын онцлог, боловсролын чанарын бодит шалгуур юу болох, судалгааг яаж төлөвлөх, хэрхэн хэрэгжүүлэх, судалгааны үндсэн аргуудыг хэрхэн хэрэглэх, цуглуулсан мэдээллээ хэрхэн боловсруулах, боловсруулалтын аргуудыг яаж оновчтой сонгох, бичиж боловсруулах ажлын соёлыг хэрхэн эзэмших, үр дүнг практикт хэрхэн нэвтрүүлж хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлуудад хариулт өгөхүйц мэдээллүүдийг багтаасан байна.