Их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй
Энэ номонд их, дээд сургууль, коллежийн сургалтын болон судлагдахууны хөтөлбөр боловсруулах ажил, түүний шинэчлэлийн асуудлыг онол арга зүйн талаас нь авч үзсэн ба дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга, арга зүйгээ боловсронгуй болгохыг эрмэлзэж байгаа их, дээд сургууль, коллежийн удирдах ажилтан, сургалтын албаны мэргэжилтэн, багш нар, боловсрол судлалын оюутан, магистр, доктор болон дээрх асуудлыг сонирхсон хэн бүхэнд зориулагдсан болно.