Эзэн хаан
Никколо Макиавелли (1469-1527) нь Сэргэн мандалтын үеийн Италийн улс төрийн сэтгэгч, түүхч, зохиолч, яруу найрагч. “Тита Ливийн эхний арав хоногийн тухай бодрол”, “Алтан илжиг”, “Бельфагор шулмын тухай үлгэр”, “Цэргийн урлагийн тухай шастир”, “Флоренцийн түүх”, “Луккаас төрсөн Каструччо Кастаканийн амьдрал” зэрэг олонд алдаршсан бүтээлүүд туурвисан. 1513 онд Макиавеллигийн нэрийг дэлхийн суут сэтгэгчдийн эгнээнд үүрд мөнхжүүлсэн “Эзэн хаан” хэмээх алдарт бүтээлээ туурвижээ. Энэ бүтээлээ тэрээр эзэн хаан Пьер Медичийн хүү Сүр жавхлант Лоренцод зориулан бичжээ. Энэ бүтээлээ тухайн цаг үеийн үйл явдлыг олон жилийн турш тандаж, эртний түүхийг гүн гүнзгий шинжилж байж хуримтлуулсан мэдлэг дээрээ тулгуурлан бичжээ. Бүтээлийн агуулга нь Итали гэдэг нэгдсэн хүчирхэг улсыг захирч байхын тулд эзэн хаан онцгой чанаруудыг эзэмших ёстой гээд үүнийхээ учир шалтгааныг түүхийн баримтуудаар нотлон бичсэн нь бүтээлийг онцгой сонирхолтой болгосон байдаг. Эзэн хаан арслан мэт зоригтой, үнэ мэт зальтай байж, эрх мэдлийг барьж байхын тулд хэрэгтэй бол ёс зүйгүй үйлдлийг ч хийж болох тухай онц сонирхолтой өгүүлсэн. Хэдийгээр төрийн сайн сайхны төлөө ч хүчирхийлэл, заль мэх зэрэг аливаа бүхнийг хэрэглэж болохыг зөвшөөрч байсан боловч Макиавелли эзэн хаан ард түмэндээ үнэнч байх, зорилгынхоо төлөө ухаалаг байх улс төрийн үйл ажиллагааг ойлгохыг номлож улс төрийн шинжлэх ухаанд шинэ хандлагыг гаргаж ирсэн байдаг. Дэлхийн хүн төрөлхтөний бүтээсэн аугаа номнуудыг багтаасан Great Books цувралд Эзэн хаан хэмээх энэ бүтээл хүндтэй байр сууриа нэгэнт эзэлсэн байдаг билээ.