Тэнгэр уулын Монгол цэрэг

Тэнгэр уулын Монгол цэрэг
Нуурай өнөөдөр удаан зогсов. Магадгүй далан жил ингэж зогсоо, харин тоолсонгүй. Өвөөдөө үүрүүлээд энэ овоон дээр гарч эхэлснээ тоолох юм бол наян жилээс хэтэрнэ. Тэр ганцаараа нар ширтэгч биш, удам дамжсан нар ширтэгчид юм сан уу. Хуртай өдөр, хурмаст уйтай өдөр хэмээн чулуутын овоог тойрч байсангүй. Овоонд гараад нартай яриад нутгаа нэг саравчлаад буухад тэр өдөр амьд явах урам зориг дүүрдгийг хэнд хэлэх билээ. Хатингарч яваа өвгөн цээжийнх нь доторх борхон зүрх түүний амин хайр, эрхэм сайхныг тээн цохилно. Хиад боржигоны эх оронч цус дамжин өнгөрдөг болохоор тэр биз. Тэрээр аажуухан уруудаж сэргэсэн сэтгэлээр гэрийн зүг хөнгөн хөнгөн алхах зуураа нэгэн их баярт умбан байлаа...