Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
Хүнд аж үйлдвэрийн салбар эх орны эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулдаг хэдий ч аваар, осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчин, нас баралтын үзүүлэлтээр хамгийн аюултайд тооцогддог. Гэхдээ аль ч салбарт аюулгүй байдлыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхэд бидний хичээл зүтгэл, зан үйл, төлөвшил чухал үүрэгтэй учраас Монгол улсын Засгийн газрын тогтоол, НХХЯамны сайдын тушаал шийдвэрүүд, хөдөлмөрийн хариуцлагатай холбогдон мөрдөгдөж байгаа журам зааврууд болон ХАБЭА-н анхан шатны мэдлэг олгох зорилгоор ийнхүү гарын авлага боловсруулан таньд хүргэж байна.