Хууль зүйн хөтөч

Хууль зүйн хөтөч
Хүний амьдралд алхам тутамд эрх зүйн болон хууль эрх зүйн асуудал тулгарч байдаг. Тухайлбал ажил хөдөлмөр эрхлэх, хүүхэд гаргах, орон сууц худалдаж авах, цахилгааны төлбөрөө төлөх, гэрээ хэлцэл байгуулах, гэр бүл болох, өргөдөл гомдол гаргах, иргэний үнэмлэх авах, газар өмчлөх, хөдөлмөрийн чадвараа түр алдах, өв залгамжлах, компани байгуулах гэх мэт. Гэтэл иргэд эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын талаар мэдлэг дутмаг, бүрэн мэдээллийг төдийлөн авч чадаагүйгээс эрх нь зөрчигдөж, хариуцлагад татагдах, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирох, улмаар сэтгэл санааны хямралд орох зэрэг маш олон асуудал гардаг. Иргэн та энэхүү хууль зүйн хөтчийг ашиглан амьдралд тохиолдох бүхий л асуудлаа хуулийн хүрээнд шийдвэрлэхэд наад захын мэдээлэл авах боломжтой юм.