Хоолыг урлахуй (0)
Монголын ууган үйлдвэр 'Сүү' Хувьцаат компани Монгол улсын тэргүүлэх зэргийн, шилдэг рестораны шефүүдтэй хамтран тус номонд зориулан өөрсдийн тусгайлан бэлтгэсэн жороо хэрэглэгч та бүхэнтэй хуваалцаж байна. Сүү, зөөхийгөөр салахын аргагүй амттай сүмс бэлтгэж, тарагаар ундаа, ээдмээр бялуу хийж, зайрмагийг шарж бэлтгэн амттан хийх гээд олон төрлийн баялаг жоруудыг уншигч та зөвхөн 'Хоолыг урлахуй' номоос л мэдэх боломжтой. Номонд орсон бүх хоолыг гэрийн нөхцөлд хийхэд тохиромжтой бөгөөд эрүүл зөв хооллолтыг эрхэмлэдэг, хоолны дэглэм барьж буй уншигчиддаа зориулан хийхэд хялбар, уургаар баялаг жоруудыг багтаажээ.