Цуврал дахь бусад номууд
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.
Санал болгох
Танилцуулга
XX зууны Монголын нэгэн суут зохиолч, төрийн шагналт Сэнгийн Эрдэнэ нь монголын шинэ үеийн уран зохиолын түүхэнд уянгын өгүүллэгийн төрлийг өндөрт гарган хөгжүүлж чадсан бөгөөд өгүүллэг, тууж, романы төрлөөр голлон туурвихдаа ямагт шинэлэг хэлбэр, уран хурц сэтгэлгээгээр өвөрмөц содон дүрүүд бүтээсэн зохиолч юм. Тэрээр хориод тууж, хоёр зуу гаруй өгүүллэг, гурван роман, арав шахам жүжиг, кино зохиолууд, зуу гаруй найруулал тэмдэглэл, зураглал, уран зохиолын тухай бодол эргэцүүлэл, өгүүлэл хэвлүүлсэн билээ. Энэ номонд зохиогчийн Наран тогоруу, Говийн хүү Ухаадай, алтан эвэрт гунан улаан угалз хоёрын үлгэр, Мөнгөн хазаарын дууль, Буурал найз минь, Ёслолын буудлага, Өшөө хорсол, Бүлээн чулуу, Хачин хүмүүс зэрэг 20 гаруй өгүүллэгүүд багтсан байна.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-99973-0-014-0
- Худалдаанд гарсан огноо : 2013-01-01
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 116 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 170 гр
- Хэмжээс : 210 x 135 x 9 мм
ISBN-13 | 978-99973-0-014-0 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2013-01-01 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 116 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 170 гр |
Хэмжээс | 210 x 135 x 9 мм |
Зохиолчийн талаар
Ардын уран зохиолч, төрийн шагналт С.Эрдэнэ нь Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн. 1939 оноос сургууль соёлын мөр хөөж орон нутагтаа бага сургууль, Улаанбаатарт Офицерийн сургууль, МУИС төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. 1955 оноос тухайн үедээ Хий судлалын гэж нэрлэгдэж байсан Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт их эмч, 'Эрүүл мэнд' сэтгүүлийн эрхлэгч, 1961-1979 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн хэвлэл 'Цог' сэтгүүл, 'Утга зохиол, урлаг' сонины эрхлэгч Монголын Зохиолчдын Эвлэлийн Хорооны нарийн бичгийн дарга, үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгч, мэргэжлийн зохиолчоор ажилласан байна. 1949 оноос уран бүтээлээ эхэлж 'Тал нутгаар явахдаа' шүлгийн түүвэр, 'Өдрийн од', 'Малын хөлийн тоос', 'Наран тогоруу' зэрэг тууж өгүүллэгүүд, 'Миний эх орон-миний тоонот', 'Шилмэл өгүүллэгүүд' зэрэг өгүүллэгийн түүвэр, 'Нэгэн жил өнгөрөхөд', 'Хөх хулгана жил', 'Өдрийн од', 'Жаргах нас', 'Цасан доорх ногоо', 'Уянгын туужууд' туужууд, 'Амьдралын тойрог', 'Занабазар', 'Хойд насандаа учирна' роман, 'Алтан өргөө', 'Мөнх тэнгэрийн хүчин дор' 'Д.Маам, Д.Батбаяртай хамтарсан', 'Эх бүрдийн домог', 'Их замын эхэнд', 'Сэрүүн дуганы мөхөл' кино, 'Хатуу тоглоом', 'Биеэ татах ухаан' жүжиг, 'Дөчин өдрийн тэмдэглэл', 'Хар хун шувуу', 'Халхын заяат харгуй минь' дурдатгал туурвиж Монголын утга зохиолын эрдэнэсийн санд уран бүтээлээ мөнхөлсөн сод авьяас билэгтэн байжээ. Богино хэлбэрийн хүүрнэлт зохиолд утга уянга, сэтгэхүйн нарийн шижмийг өвөрмөцөөр хослуулан байгаль, хүний сэтгэлийн гоо сайхныг нээн үзүүлэхэд шинэчлэл хийж, 'Чулуут голын цуурай', 'Малын хөлийн тоос', 'Хөлсний ажил' зэрэг зохиолоороо төрийн шагнал хүртсэн байна. 'Монголын соёлын сан'-г үндэслэн байгуулалцаж эх орны түүх, соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн бүтээхэд олон жилийн хөдөлмөрөө зориулсан соёлын гарамгай зүтгэлтэн байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 'Алтан гадас' одонгоор шагнагдаж байсан.
Хэрэглэгчийн сэтгэгдэл
0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй