Батсүзэгт, Бандида Хамба Жамъянгарав (0)
Бандида Жамъяангарав судлалын анхдугаар ботид түүний намтар, төрөл үеийн магтаал, залбирал зэрэг өмнөх зууны эхэн үед уламжилсан төвд хэлээр зохиогдсон сурвалжийн орчуулга, 1960-аад оноос өнөөг хүртэл Жамъяангаравыг судалсан эрдэмтдийн судалгааны бүтээл, илтгэл, өгүүллийн эмхтгэл, ном зүйн иж бүрэн тойм зэрэг Гэгээнтэний бүтээж үлдээсэн материаллаг болон материаллаг бус оюуны үнэ цэнэт өвөөс өнөөдөр юу үлдсэнийг бүртгэж, зураг сэлтийн хамт оруулан хутагтын үр хойчсыг товч танилцуулсан байна.