Дархан-Уул аймаг: 1:120000 (0)
Засаг захиргааны нэгжийн хувьд Дархан-Уул аймаг нь 4 сум, 24 багтай, Сэлэнгэ аймгийн сумдтай хил залгаа оршдог. Дархан хотын анхны суурийн чулууг 'Бурхантын хөндий'-д 1961 оны 10 сарын 17-нд тавьсан нь Монгол улсын 2 дахь томоохон хот болох эхлэл тавигдсан юм. Жуулчид, ажил хэрэгч хүмүүст зориулсан уг газрын зурагт Дархан-Уул аймгийн газарзүйн мэдээлэл, хот, суурин, зам, хил, түүх соёлын дурсгалт газар, тусгай хамгаалалттай болон байгалийн үзэсгэлэнт газар, ургамлан бүрхэвч, ашигт малтмалын орд болон нэрийн хэлхээсийг багтаасан байна.