Монгол шаазан

Монгол шаазан
Монгол хүний ур ухаан шингэсэн шаазан урлалын дурсгалыг хойч үедээ түүх болгон үлдээх зорилгоор уг номонд Монгол улс түүхэндээ шаазан урлалтай хэрхэн холбогдож, яаж хөгжүүлж, хэрэглэж ирсэн талаар хийсэн судалгаа, Монголын шаазангийн үйлдвэрийн 50 жилийн түүхэнд хийсэн шаазан эдлэлийн төлөөллийг оруулсан байна. Монгол шаазангийн үйлдвэр өөрийн орны ард түмний хэрэгцээний шаазан аяга, тавагны хэрэгцээг бүрэн хангаж байснаас гадна дурсгалын болон ахуйн ваар, бэлэг дурсгал, чимэглэлийн шаазан эдлэлийг хийж ард олны хэрэгцээг хангаж, Япон, Куба улсад экспортлож байсан билээ.