Монгол дахь иргэний нийгмийн төлөвшил: Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхтгэл
МУ-ын Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэн байгуулагдсаны 40 жилийн ойд зориулан 2012 онд зохион байгуулсан 'Монгол дахь иргэний нийгмийн төлөвшил' сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд эрдэмтэн судлаачдын хэхэлцүүлсэн илтгэлийн эмхтгэлийг уншигч Танаа толилуулж байна. Эрдэм шинжилгээний бага хурлын гол зорилго нь МУ-ын Үндсэн хуулинд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилтыг тунхагласнаас хойш хорь гаруй жилд олсон ололт амжилтыг төдийгүй тулгарч буй асуудал бэрхшээлийг нэгтгэн дүгнэхэд оршиж байлаа. Энэхүү эмхтгэл нь Монгол улсад иргэний нийгэм тогтвортой хөгжихөд бага ч атугай нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж байна.