Элдэв өвчин анагаахуй (0)
Анагаах ухааны болон уламжлалт эмчилгээний эмнэлзүйн профессор, Ард түмний гавьяат Т.Пүрэвийн бичсэн энэ ном өөрийнхөө төлөө санаа тавьдаг, эрүүл мэндийн боловсрол олж авахыг эрмэлздэг энгийн иргэд, Анагаахын сургуулийг дөнгөж төгссөн залуу эмч, сувилагч, Анагаахын сургуулийн төгсөх дамжааны оюутнуудын оюуны хэрэгцээг хангасан гарын авлага болохуйц бүтээл болжээ. Ялангуяа манай орны хот, хөдөөгийн хүн амын дунд элбэг тохиолддог бөөр, шээс, бэлгийн замын үрэвсэлт өвчний шинж тэмдэг, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх талаар нийтэд ойлгомжтой дэлгэрэнгүй бичиж тусгасан байна. Мөн өвчний нэр, гадаад үгийг монголоор тайлбарлаж өгсөн нь хэн бүхэнд ач тус өгөх ба орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж, зарим эмчилгээ, шинжилгээний шинэлэг аргын талаар дурьджээ.
