Цэвэгжавын Пунцагноров: Дурсамж

Цэвэгжавын Пунцагноров: Дурсамж
Академич Ц.Пунцагноров нь эх орондоо шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд бие сэтгэл, оюун ухаанаа харамгүй зориулж, Монголын ШУА-ыг үндэслэн байгуулалцсан гавьяатан, XX зууны Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, нэрт түүхч хүн байсан юм. Уг бүтээлд Академич Ц.Пунцагноровын үр хүүхдүүд нь эцэг эх, өвөг дээдсийнхээ талаарх дурдатгал, дурсамж болон аавынх нь тухай дурьдсан ном товхимол, нийтлэл, дурсамж, захидал зэргээс нь эмхэтгэн 90 насных нь ойгоор 'Цэвэгжавын Пунцагноров' хэмээх энэхүү номыг бүтээн уншигч Танд өргөн барьж байна.