Эмэгтэйчүүдийн болон түгээмэл өвчнийг анагаахуй

Main cover


АНГИЛАЛ
Орчин үеийн анагаах ухаан
ХУДАЛДААНД
2014
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
618
Нүүр
ISBN-13
9789997303592
ХЭМЖЭЭС
216 x 153 x 35 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Мэс засалч, уламжлалт анагаахын эмч, Клиникийн профессор Т.Пүрэв бие махбодийн эрхтэн тогтолцоо, түүний физиологийн үүрэг, үйл ажиллагаа болон өвчний шалтгаан, илрэх шинж, онош эмчилгээ, урьдчилан сэргийлэхэд өөрийн орны болон гадаадын эрдэмтэн профессоруудын хүлээн зөвшөөрч баримталдаг сүүлийн үеийн онол, үзэл баримтлалд тулгуурлан 'Эмэгтэйчүүдийн болон түгээмэл өвчнийг анагаахуй' хэмээх номыг бичжээ. Зохиогч уг бүтээлдээ охид, эмэгтэйчүүд, бөөр шээсний замын эрхтний өвчнийг үүсгэхэд нөлөөлөх хүчин зүйл, шалтгаан, шинж тэмдэг, оношлогоо, эмчилгээний тухай болон нас баралтын шалтгааны зонхилох хувийг эзэлдэг зүрх судас, элэг цөсний өвчин, хорт хавдар, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд анхаарууштай санамж, зөвлөмжийг оруулсан байна. Мөн дотор, мэдрэлийн өвчний үед өргөн хэрэглэдэг монголын уламжлалт анагаах ухааны эм, эмийн ургамлын зохистой хэрэглээг зааварчилан тусгажээ.

Үзүүлэлт

ISBN-139789997303592
Худалдаанд гарсан огноо2014-01-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо618 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин840 гр
Хэмжээс216 x 153 x 35 мм

Зохиолчийн талаар

Ховд аймгийн Дарви сумын уугуул. 1969, 1979 онд АУДуС, АУДС-ийг төгссөн. Хүний их эмч. 1980, 1984, 1991 онууд мэс заслын эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд дотоод, гадаад хамрагдсан. 1992 онд Монгол Уламжлалт Анагаах Ухааны эмч, зурхайчийн дамжааг дүүргэсэн. 1969-1970, 1979-1982 онуудад Говь-Алтай аймгийн АУДуС-д багш, 1982-1991 онд Ховд аймагт мэс засалч, 1993 оноос хойш Польш, ОХУ-д ажилласан. Орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны чиглэлээр тус тус клиникийн профессорын зэрэг хамгаалсан. Дээрхи хугацаанд 31500 гаруй хүнийг мэс засал, орчин үеийн ба монгол эм, хануур төөнүүр, домоор эмчилжээ. Мөн эрүүл мэнд, ёс суртахуун, зурхайн сэдэвтэй 20 гаруй сурталчилгааны материал, 'Зүрхний өвчин түүнээс сэргийлье', 'Тэнгэрлэг заяаны ундарга', 'Оюуны чадамж жаргалын нөөц' I,II, 'Амьдрах увдисын толь', 'Эрүүл байх гайхамшиг' I,II,III, 'Элдэв өвчнийг анагаах арга зүй' I,II боть, 'Эмэгтэйчүүдийн болон түгээмэл өвчнийг анагаах арга зүй', 'Монголын уламжлалт анагаах ухаан', 'Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах', 'Бэлгийн замын халдварт өвчнийг анагаахуй' зэрэг номыг олны хүртээл болгосон. Эмнэлгийн тэргүүний ажилтан, Алтан гадас одон, Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас 'Гавьяат эмч' цол хүртсэн.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй