Хөөрөгний даалин оёх арга

Main cover


АНГИЛАЛ
Гар урлал, чимэглэл
ХУДАЛДААНД
2014
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
128
Нүүр
ISBN-13
9789997303974
ХЭМЖЭЭС
245 x 170 x 6 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Монголчууд бидэнд дэлхий ертөнцөд гайхуулахаар өөр хаа ч байхгүй соёлын асар их өв бий. Манай ард түмэн үр хүүхэд хойч үедээ биет бус соёлын өв болох үндэсний уламжлалт ардын гар урлалын дуусашгүй өв сангаас зааж сургаж, түүний арга ухааныг буухиалан дамжуулж ирсэн билээ. Нутаг нутгийн онцлогоос хамааран хувцас, эд юмсыг зохион бүтээх, урлах, чимэглэх арга нь өөр өөр байдаг. Энэ язгуур уламжлалыг үр хүүхэддээ зааж ирсэн ахмад урлаачдаас судлан, уг номын зохиогчид өөрсдийн олон жилийн хөдөлмөрийг шингээсэн 'Хөөрөгний даалин хийх арга' ном бүтээсэн нь хүмүүсийн хэрэгцээ шаардлагаар гарч ирсэн, эхлэн суралцагсад, уран хатгамал, даалин урлаачдад гарын авлага болохуйц бүтээл болжээ. Номын нэг онцлог нь даалингийн булан, ам, голд оёх хээ угалзыг хэрэглэгчид шууд буулган авч даалин дээрээ оёж болохоор, машстаб 1:1 хэмжээтэй зурсан нь хээ угалзыг хайх, хүнээр зуруулж цаг алдахгүй ач холбогдолтой болсон байна. Мөн зарим урчуудын бүтээлээс тусгаж өгсөн нь тэдний бүтээлээс харж суралцах, өнгө зохицол, оёдлын гоо сайхнаас мэдэрч, өөрийн бүтээлдээ тусгах боломжийг олгосон байна.

Үзүүлэлт

ISBN-139789997303974
Худалдаанд гарсан огноо2014-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо128 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин295 гр
Хэмжээс245 x 170 x 6 мм

Зохиолчийн талаар

СУИС-ийн Дизайн Урлагийн дээд сургууль төгссөн. Зураач-дизайнер мэргэжилтэй. МУБИС-ийн Клиник профессор. ХУД-ийн Зураг-Технологийн багш нарын заах арга, ур чадварын уралдаанд 2012 оны аварга, нийслэлд тусгай байр, Зөвлөх багш П.Баярмаагийн нэрэмжит Нийслэлийн зураг зүйн олимпиадын 4 удаагийн аварга, 2005-2015 оны Дүүргийн Техник технологийн олимпиадын Зураг-Дизайны багшийн төрлөөр 9 удаагийн аварга, 2009 оны Хан-Уул дүүргийн 'Бүтээлч багш', Нийслэлийн Техник Технологийн Олимпиадын алт, мөнгөн медаль, Улсын ТТО-ын шагналт байр, Орхон дунд сургууль, Урлан бүтээх төв болон Баярням багшийн нэрэмжит 'Гap зургийн Нийслэлийн олимпиад'-ын алт, мөнгө, хүрэл медаль, тусгай байр, ХУД-ийн ЕБС-ийн дунд зохиогдсон 'Авьяасын хур' уралдааны хайчилбарын төрлөөс 1, 2-р байр, уран зургийн төрлөөс тусгай байрын шагналтай. Цаасан урлалын бүтээлээр 2004 онд Дүүргийн бүтээлч багш нарын хамтарсан үзэсгэлэнг ӨМӨЗО-ы Эрээн хотод гаргасан. 2010, 2011,2014 онд Нийслэлийн бүтээлч багш нарын үзэсгэлэнд хайчилбарын бүтээлээр, 2009 онд МУЗ, MCS группын хамтран зохион байгуулсан 'Tiger translate', 'Хувьсал' үзэсгэлэнд 'Шингэн талх' бүтээлээр, 2011 онд МУЭ-ийн хорооны 'Хавар-2011' үзэсгэлэнд 'Урин цаг-1', 'Урин цаг-2' бүтээлээр, МУЭ-ийн хорооны 'Хавар 2013' үзэсгэлэнд 'Аз жаргалын цэцэгс' бүтээлээр, 'Ардын хувьсгалын 90 жил'-ийн ойн үзэсгэлэнд 'Нутгийн үнэр' бүтээлээр, 2012 онд Монгол Солонгосын хамтарсан 'Залуу уран бүтээлчдийн улсын 3 дугаар уралдаанд 'Амьдралын аз жаргал' бүтээлээр, 2013 онд улсын 4 дүгээр уралдаанд 'Энх-Амгалан' бүтээлээр, 'United of Benetton', 'Монгол зураач-2' улсын уралдаанд 'Амьдралын нүүдэл' бүтээлээр, 2014 онд 'Цаасаар урлахуй' чөлөөт уран бүтээлчдийн үзэсгэлэнд бүтээлүүдээрээ тус тус оролцсон. 'United of Benetton' 'Монгол зураач-2' улсын уралдааны 'Амьдралын нүүдэл' бүтээл нь номонд хэвлэгдэн гарсан.
1980 онд Улсын Багшийн дээд сургуулийн зураг хөдөлмөрийн ангийг төгссөн. Зөвлөх багш, Урлаг судлалын ухааны магистр, МУБИС-ийн докторант, Клиник профессор. 1990 онд 'Бүтээлч хөдөлмөрийн хичээлээр ардын гар урлалыг хөгжүүлж байгаа нь' илтгэлээр, 1992 онд 'Зээгт наамал ба торгон зураг' илтгэлээр Сурган хүмүүжүүлэх улсын уралдаанд тэргүүн байр, 2005 онд Улсын уран хатгамалчдын уралдаанд 'Зоос ширээний сүлжмэл түүний хэрэглээ' илтгэлээр нэгдүгээр байр, Нийслэлийн 'Бүтээлч багш-2010' уралдааны аварга, 2014 онд БСШУЯ, МҮЭ-ийн Төв зөвлөлөөс хамтран зохион явуулсан 'Багшийн авьяасыг алдаршуулая' уралдааны тэргүүн байранд тус тус шалгарсан. 2013 онд 'Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн сургалтын чанар, хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам'-ын дагуу зохион байгуулсан шалгаруулалтад хүүхэд бүрийг хөгжүүлсэн ажлын ахиц амжилтаараа тэргүүлэн Нийслэлийн 'ШИЛДЭГ БАГШ'-аар шалгарсан. 11-н жилийн IV-V ангийн 'Технологи', 12 жилийн VIII ангийн 'Дүрслэх урлаг', 12 жилийн IX ангийн 'Зурагзүй' сурах бичгийн зохиогчийн багт ажилласан. 'Зоос ширээ сүлжмэлийн урлаг' ном, 'Монгол малгай', 'Зээгт наамал', 'Хошмог өлзий хээ оёх арга' зэрэг зөвлөмжүүдийг бичсэн.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй