Хөвсгөлийн цэнхэр уулс
Урчуудын эвлэлийн зураач, чөлөөт уран бүтээлч Б.Нацагдорж нэгэнтээ уран зураачийн хувьд 'Хөвсгөл' хэмээх энэ сайхан нутгийн тухай судалгааны тайлан үзэсгэлэнг удаа дараалан тусгайлан гаргасан болохоор эл номондоо судалбар, таталбар бүтээлүүдээс гадна баримт түшсэн гэрэл зургуудыг түлхүү оруулжээ. Энэ ном нэг талаас баримт түшсэн зохиол, нөгөө талаар хүний хөл ховорхон хүрдэг онгон зэлүүд газар нутгийн тухай тул уншигч авхай нарт сонирхолтой байх болов уу. Эл бүтээлээс та үзээд ханашгүй үзэсгэлэнт Хөвсгөл нутгийн гайхамшиг болон уугуул иргэдийн ахуй амьдралыг тольдон харах болно.