Би бол дараагийн Олимп, Дэлхийн аварга мөн.

Main cover


АНГИЛАЛ
Спорт: ерөнхий
ХУДАЛДААНД
2014
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
149
Нүүр
ISBN-13
9789997304407
ХЭМЖЭЭС
246 x 210 x 7 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Тамирчны амжилтанд нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг ч хамгийн чухал зүйл бол 'өөртөө итгэх итгэл' хэмээх сэтгэл зүйн асуудал байдаг. Өнөөгийн Монголын тамирчид сэтгэл зүйн хувьд өндөр төвшинд бэлтгэгдсэнээр ямар ч түвшний өрсөлдөгчийг дийлэх их хүчийг өөрөөсөө гаргах чадвартай болж байна. Бага балчир наснаасаа спортоор хичээллэсэн, том зорилготой хэн бүхэн зөвхөн мөрөөдөх биш мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж, хүслээ зорилго болгож, зорилгодоо хүрэхээр зүтгэж аяндаа өөрийгөө таних их эрлийн замд гарч эхэлдэг. Хэрвээ та спортоор хичээллэхээр шийдсэн бол спорт таны 'хувь хүний хөгжилд том дэвшил авчирдаг' гэдгийг олон алдартай тамирчид амьдралынхаа түүхээр харуулсаар байна. Жирийн хүнийг бодвол Тамирчин хүнд сайн боловсорч, хөгжиж, хүмүүжих ямар их боломж бололцоо байдгийг энэ номноос та уншиж ойлгох болно.

Үзүүлэлт

ISBN-139789997304407
Худалдаанд гарсан огноо2014-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо149 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин430 гр
Хэмжээс246 x 210 x 7 мм

Зохиолчийн талаар

1986 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. 1986-1995 он хүртэл Биеийн тамир, спортын 'Алдар' спорт хороонд тамирчнаар ажилласан. 1989-1993 хүртэл Хөнгөн атлетикийн шигшээ багт тамирчин байсан. 1989 онд Хөнгөн атлетик, Зээрэнцэг шидэлтээр “Спортын мастер” цол хүртсэн. 1993 онд Улсын Багшийн Сургуулийн Биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. 1999 онд ТЗУХИ-ийг 'Төрийн удирдлагын арга зүйч, менежер'-ээр төгссөн. 2000 онд Удирдлагын Академид 'Төр захиргааны удирдлагаар магистр хамгаалсан. 1993 онд Монгол бөхийн зодог шуудагны энгэр задгай болсон домогт үндэслэсэн “Хэлтгий заяа” уран сайхны кинонд гол дүрийг бүтээсэн. 1988-2005 онд зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтээр 14 удаа “Монгол улсын аварга” болж байсан. 2006 онд хүмүүсийн сэтгэлгээний боловсролд зориулан “Амьдралд биеэ дааж явахад чи юу мэдсэн байх шаардлагатай вэ?” анхны номоо хэвлүүлсэн. 2010 онд 'Хүн өөрийгөө танихын ашиг хонжоо', 'Хайр ба хариуцлагаас олох ашиг хонжоо', 2012 онд 'Жудагтай хүний дотоод сэтгэлийн дархлаа нь хүн чанар...”, 'Спортын сэтгэл судлал', 2014 онд 'Би бол дараагийн Олимп, Дэлхийн аварга мөн' номуудаа олны хүртээл болгосон. 2013 онд 'Тамирчдын амжилтыг эр зоригийн чанартай холбон судалсан нь' сэдвээр докторын зэрэг хамгаалсан. 2015 онд дэд профессор цол хүртсэн.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй