Эх орны цэрэг 2: Яруу найргийн наадмын шүлгүүд

Эх орны цэрэг 2: Яруу найргийн наадмын шүлгүүд
Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олноос БХЯ, ЗХЖШ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн 'Эх орны цэрэг' яруу найргийн наадмын 20 гаруй жилийн туршид хадгалагдан ирсэн шүлгүүд болон сүүлийн жилүүдэд бүртгэн нэгтгэсэн олон зуун шүлгүүдээс түүвэрлэн хүргэж байна. Номын эхний бүлэгт шилдэг яруу найрагчдын цэрэг эх орны сэдэвтэй түүхэн шүлгүүдийг, удаах бүлэгт Монголын утга зохиолын дунд, залуу үеийнхэний бичсэн эх нутгийн тухай зүрх сэтгэлийн дууллуудыг, харин гуравдугаар бүлэгт Монголын Зэвсэгт хүчний эгнээнд жигдрэн жагсаж, эх орон, эргэх цэнхэр дэлхийгээ хамгаалан зүтгэж яваа мөрдэстэй найрагчдын шүлгүүдийг багтаажээ.