Сильвагийн аргаар сэтгэхүйгээ удирдах нь

Сильвагийн аргаар сэтгэхүйгээ удирдах нь
Жосе Сильва гэж хэн бэ? Түүнийг давтагдашгүй ховор хүн, домог гэж хэлэлцдэг. Мексик гаралтай ядуу гэр бүлд төрсөн тэрээр бүхий л амьдралаа хүний далд боломжийг судлах сэтгэл судлал болон бусад салбарт зориулж, оюун ухаанаа удирдах энгийн боловч цэгцтэй тогтолцоо боловсруулан амьдралд хэрэгжүүлсэн билээ. 'Оюун ухаанаа удирдаж сурч өөрийгөө өөрчилснөөр, бид өөрийнхөө амьдрал, амьдарч буй ертөнцөө өөрчилж чадна' гэсэн түүний энэ санааг сая сая хүн хүлээн авч, хамгийн гол нь тэдгээр хүмүүс бодит амьдралаа өөрчилж, нэг хэвийн, уйтгартай, баяр хөөргүй, аюултай, таагүй явдлаар дүүрэн ядуу амьдралаа орхиж, гэрэл гэгээтэй, баяр хөөр, амжилтаар дүүрэн, хангалуун, аз жаргалтай амьдралтай золгосон юм. Жосе Сильвагийн өөрийнхөө далд боломжийг нээж, өөрийгөө өөрчлөх энэ арга анх АНУ-д, улмаар өөр олон улс оронд дэлгэрснээр Дэлхийн өнцөг булан бүрт олон сая хүнийг зөв сайхан амьдралтай золгуулж, хүн байхын утга учрыг ойлгуулсан ажээ.