Хувийн хэрэг: Өмгөөллийн тухай хууль 2002
Хувийн хэрэг: Өмгөөллийн тухай хууль 2002
Бид хуулийг нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулах хэм хэмжээ гэдгээр нь хүлээн авдаг бөгөөд сахин биелүүлэх, гүйцэтгэх, хэрэглэх, ашиглах хэлбэрээр хэрэгжүүлдэг билээ. Хууль зөнгөөрөө бий болдоггүй. Хуулийн төслийг боловсруулах, батлахад эрдэмтэн судлаачид, хуульчид, УИХ-ын эрхэм гишүүд, төрийн эрх бүхий байгууллагын судалгаа, санал, дүгнэлт, зөвлөмж зэргийг харгалзан үзэх, авч тусгах, үзэл баримтлал, танилцуулга боловсруулах зэрэг нөр их ажил өрнөж байдаг. Эцсийн дүндээ бүлэг, дэд бүлэг, зүйл, хэсэг, заалтын системчлэл бүхий хууль төрөх ба үүний цаана дээр өгүүлсэн зүйлсийг багтаасан хувийн хэрэг хадгалагдан үлддэг. Хуулийн хувийн хэрэг бол эрдэм шинжилгээ, судалгааны үнэт өв болох нь мэдээж. Өмгөөллийн тухай хууль (2002)-ийн хувийн хэрэгт уг хуулийн төсөл, эрдэмтэн судлаачид, хуульч, өмгөөлөгчид, УИХ-ын эрхэм гишүүд, төрийн эрх бүхий байгууллагын санал уг эхээрээ багтаж байгаа болно.
