Орчин үеийн хятад яруу найраг

Орчин үеийн хятад яруу найраг
'Орчин үеийн хятад яруу найраг' антологид 1920-оод оноос өнөөг хүртэл бичигдсэн 80 орчим яруу найрагчийн 250 гаруй шүлэг багтсан болно. Англи, Франц зэрэг барууны орнуудад боловсрол эзэмшсэн сэхээтнүүд тухайн үеийн барууны дэвшилтэт сэтгэлгээг хятадын яруу найрагт нэвтрүүлснээр 'шинэ шүлэг' буюу ярианы хэлээр бичигдсэн шүлгийн цоо шинэ түүхийг эхлүүлжээ. Уг бүтээлийг орчуулж эмхэтгэн гаргаж буй Н.Энхбаяр нь зөвхөн өөрийн таашаал, үнэлэмжээр тэдгээр шүлгийг сонгохдоо нам засаг, эх орны сэдвээс зориуд тойрч утга уянгын өнгө аястай бүтээлүүдийг түлхүү оруулахыг эрмэлзжээ. Хэдий ганц хүний оролдлого боловч энэ түүвэр хятадын орчин үеийн яруу найргийн талаар уншигч танд бас ч чамлахааргүй төсөөлөл өгөх болов уу хэмээн найдаж байна.