Монгол ардын домогт дуу

Монгол ардын домогт дуу
Домогт дуу нь малч, нүүдэлч монголчуудьн уламжлуулан ирсэн нийгэм, ард олон, нутаг ус, байгаль, зан заншил, хэл яриа, ахуй соёлыг олон дүрийн шинж байдлаар тольдон тусгасан ардын харилцаа дууны нэгэн төрөл мөн. Монгол ардын домогт дуу бол ард түмний дундаас төрж, нутаг нутагт өөр өөр хэлбэрээр тархан хэдэн үеэр шигшигдэн дуулагдсаар үе уламжлан өнөөг хүрч ирсэн нүүдэлч соёлын биет бус өвийн нэг юм. Домогт дуу бол монголчуудьн амьдрал тэмцлийн хөрс шороон дээр цэцэглэн хөгжихдөд түүхэн тодорхой хүмүүсийн амьдралаас урган гарсан байх тул, бодит хүмүүсийн тухай аман түүх буюу түүхэн тэмдэглэл гэж хэлж болно. Домогт дуу бол нүүдэлч ардын жүжиг наадмын аман зохиолын нэгээхэн хэсэг нь юм. Домогт дуу нь тухайн нийгмийн анги давхаргыг төлөөлсөн бодит хүмүүсийн дүрийг уран сайхны аргаар урлан бүтээж, угсаатан ардын соёл, ёс заншил, өв уламжлалд тулгуурласан үндэстэн угсаатны түүхийн нэг хэсэг нь мөн.