Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд
Давхар хэлтэй хэвлэл

Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд Давхар хэлтэй хэвлэл
Монголын их соён гийгүүлэгч, төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Анхдугаар Богд Жавзандамба Лувсандамбийжанцан сайн цогтын түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулан Чойжин ламын сүм музей нь сан хөмрөгтөө хадгалагдаж буй Өндөр гэгээний cop бүтээлийн дээжээс та бүхний гэгээн оюунд өргөн барьж байна. Эдүгээ бидний үед өвлөгдөн ирсэн түүх соёлын энэхүү өвийг хадгалан хамгаалах, судлан сурталчлах, бүртгэн баримтжуулах эрхэм зорилгоор 'Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд' цомогт түүний ариун мутрын болон дэг сургуулийн арван долоон бүтээлийг дээжлэн толилуулж байна.