Математик 6 : Математикийн олимпиадын бэлтгэл
Математикийн олимпиад сурагчдын математик сонирхлыг дээшлүүлэх, математик сэтгэлгээ сайтай хүүхдүүдийг илрүүлэн туслах, математикийн бодлого-асуудлыг шийдэхэд сургахаас гадна сурагчдын оюун ухааныг хөгжүүлэх чухал зорилтыг шийдвэрлэхэд тусалдаг. Иймээс сурагчдыг математикийн хичээлээр хөгжүүлэх, математикийн олимпиадад оролцуулах хоёр нягт шүтэлцээтэй. 6 дугаар ангийн багш, эцэг эх математикийн хичээлээр хүүхдийг хөгжүүлэх, улмаар тэднийг математикийн олимпиадад бэлтгэхэд туслах зорилгоор энэхүү номыг хэвлүүлж байна.