Монголын улс төр
Монголын улс төр
Дэлхийн улс үндэстэн бүр төр ёсны тухай өөр өөрийн сэтгэлгээний загвар, оюун санааныхаа гүнлэг утга агуулгаас шууд үүдэлтэй өвөрмөц ойлголттой байдаг. Тодруулж хэлбэл улс үндэстэн бүрийн хувьд 'төр ёс' гэдэг өөрийн гэсэн өвөрмөц гүн гүнзгий агуулгатай, өөр өөрийн дүр төрхтэй, хэлбэр агуулгатай байдаг гэсэн үг юм. Өрнө дахинд төршилийнхөө дээд шатыг 'ардчилал' хэмээн өдгөө үзэж байна. Гэвч энэхүү 'ардчилал' хэмээгч нь дэлхийн өөр бүсийн улс орнуудад, нэн ялангуяа сохроор хуулбарлан авсан улс орнуудад төдий л тохирохгүй байгаа нь илт харагддаг. Эл учир 'ардчилал'-ыг гадаадаас аль нэгэн улсад экспортлож хэрхэвч болдоггүй учиртай. Хэрвээ экспортолбол үндэстэний уламжлалт соёл иргэншлийн үнэт зүйлсийг үгүй хийж, уламжлалт сэтгэлгээг устгах, үндэстэнг бүрдүүлэгч хүмүүний оюун санааг (сэтгэлгээг нь загварчилж роботчилох) булингартуулан арчиж алга болгох зэвсэг болдог ажээ.
