Улаанбаатар: Хотын хөгжил, бүтээн байгуулалт, түүхэн замнал

Main cover


АНГИЛАЛ
Барилга, дэд бүтэц
ХУДАЛДААНД
2006
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
224
Нүүр
ISBN-13
9789997307781
ХЭМЖЭЭС
305 x 305 x 27 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Ухаан билигт Монголчуудынхаа халуун голомт, төр түмнийхээ Их өргөө болсон Улаанбаатар хотын түүх шастирыг хураан эмхлэж нэгэн цогц бүтээлийг нийслэлчүүдийнхээ хойморт залж, уншигч түмний мутарт өргөн барьж байна. Найман зууны тэртээд Эзэн богд Чингис хаан Их Монгол гүрний галыг ноцоож, ашдын бэлэгт ерөөл айлдан Тулгуур төрөө тунхаглан өргөмжлөснөөс хойш бадамласан голомтыг өнөөгийн бид түшиж яваа хувь тавилантай билээ. Монгол улсын нийслэл Улаанбаатарын тухай туурвисан ном, хэвлэл, цомог, эмхэтгэл товхимолыг цуглуулбаас бүхэл бүтэн номын сан болохуйц арвин хэдий ч энэхүү номыг бүтээхийн учир хичээнгүйлэн шүүж, нягтлан судалсны дүнд баялаг баримтаас баттай үнэнийг чухалчлан авч нийтлэхүй доор хойч үеийнхэн, нийслэлчүүдийнхээ гэгээн мэлмийд толилуулж байна. Зохиогчид

Үзүүлэлт

ISBN-139789997307781
Худалдаанд гарсан огноо2006-01-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо224 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин2160 гр
Хэмжээс305 x 305 x 27 мм

Зохиолчийн талаар

1924 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн. 1944 онд Ардын армид цэрэг, бага дарга, 1945-1947 онд ЗХУ-д Цэргийн зэвсэг, техникийн дунд сургууль, 1948-1954 онд Москвад Артиллерийн инженерийн академи, 1962-1964 онд Барилгын инженер-технологийн дээд (эчнээ) сургууль төгссөн. 1954-1956 онд Цэргийн ерөнхий сургуульд багш, 1956-1959 онд Барилгын цахилгаан, сантехникийн трестийн ерөнхий инженер, 1959-1970 онд ББМҮЯ-ны орлогч сайд, Улсын барилгын комиссын орлогч дарга, 1971-1972 онд нийслэл Улаанбаатар хотын дарга, 1982-1984 онд НАХЯ-ны сайд, 1972-1982, 1984-1989 онд Сайд нарын Зөвлөлийн орлогч, Улсын барилгын хорооны даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ. 1971-1989 онд МАХН-ын Төв Хорооны гишүүн, 1982-1989 онд Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн, Улсыг Батлан Хамгаалах Зөвлөлийн гишүүн, 1972-1989 онд Ардын Их Хурлын депутат, 1979 онд дэслэгч генерал, 1982 онд хурандаа генерал цол, 2006 онд Монгол Улсын гавьяат барилгачин цол хүртсэн байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй