XIII зууны шилдэг тулалдаан: Түүхийн нууцад нэвтрэхүй
Дэлхийн аль ч улсын цэргийн түүхэнд бичигдэн тэмдэглэгдээгүй Калк голын тулалдаан, тэрхүү гайхамшигт ялалтын талаарх үнэн бодит түүх эдүгээг хүртэл хаана ч бүрэн бүтнээрээ бичигдээгүй байна. Уг зохиолд тулалдааны өмнө оросуудад илгээсэн Зэв, Сүбэдэй нарын илгээлтийн цаад далд утга агуулгыг өөр өнцгөөс харж тайлбарласны зэрэгцээ Калк голын тулалдааны үеийн Өмнөд Оросын вант улсуудын улс төрийн байдал, вангуудын хоорондын харьцаа ямар байсныг Оросын түүхийн сурвалж бичээсүүд болон Орос, Их Британийн гарамгай түүхчдийн бүтээлүүд дээр тулгуурлан бичсэн төдийгүй Калк голын тулалдааны дараа Зэв, Сүбэдэйн түмтүүд Ижил мөрний булгаруудтай ямар нэг хэлбэрээр зэвсэгт мөргөлдөөнд ороогүй болох талаар цоо шинэ таамаглалуудыг бодит баримтууд, тооцоон дээр тулгуурлан дэвшүүлэн тавьсан ба улмаар дээрх зүйлүүдээ баталгаажуулан нотолсон байна.