Жам ёсны судар
Жам ёсны судар
Одоогоос 2500 орчим жилийн тэртээх өнөөгийн Хятад газар магадгүй Бурханы шашны 'Хоосон чанар'-ын ухаанд суурилсан байж болох Дао же буюу 'Жамын үзэл' дэлгэрч эхэлсэн бөгөөд тэрхүү үзэл баримтлалын дагуу цэгцтэй мэдлэг олгох зорилготой танхимчилсан хэлбэрийн сургалт МЭӨ 400 орчим оны үеэс зохиогдож байсан тухай тэмдэглэгдэн үлджээ. Ямартай ч 'Жам ёсны судар' нь бүхэл хоёр мянга гаруй жилийн түүхтэй, шүлэг хэлбэрийн богино хэмжээний 81 хэсгээс бүрдсэн гүн ухааны нэгэн чухал өв болон үлджээ. Эдүгээ судлагдаж буй эх судрууд нь торгон дээр бичиглэсэн, хэлхээ хулсан дээр сийлсэн болон 'Жам', 'Ёс' хэмээн хоёр бүлэг тусдаа нэрлэгдэн салангид тархсан байдалтай нийт гурван төрөл хэлбэрээр олдсон бөгөөд зарим нэг мөр, бадгийн байр, дараалал одоо хэр нь тодорхойгүй, эргэлзээ дагуулсан хэвээр байна. Түүхчдийн үзэхээр ханзны зурлагын хэлбэр нь эртний хятадын дүрсчилсэн үсгийн үед хамаардаг ажээ.
