Уран хатгамлын гайхамшиг

Уран хатгамлын гайхамшиг
Уг номонд үйл урлалын дотроос Монгол эмэгтэйн оюун ухааны бүтээл болох зүү ороох, загасан нуруу хатгах хатгамлууд, зоос ширээний сүлжмэлийн урлал, түүгээр урладаг хөөрөгний даалин урлах зэрэг бидний хувьд туйлын үнэ цэнэтэй урлалын тухай болон урлах арга ухааныг онцгойлон дэлгэрэнгүйгээр оруулж өгсөн бөгөөд үндэсний уламжлалт болон орчин үеийн шинэ тутам орж ирж байгаа зэрэг нийт 26 төрлийн хатгамлыг хатгах арга техникийг судалж, энгийн ойлгомжтой хэллэгээр тайлбарлаж, хатгалтын технологийг болон уг хатгамлаар юуг урлаж болох талаарх зураг дүрсийг оруулж, тодорхой харуулахыг зорьсон тул уран хатгамалыг сонирхсон хүн бүр эндээс бие дааж сурах, уран бүтээл хийх санаа олж авч ур чадвараа дээшлүүлэхэд тустай бүтээл болжээ. Номд уран хатгамлын урлалын нэг салшгүй хэсэг болох өнгө, хээ угалз, зураг дүрс, тэдгээрийн болон тооны бэлгэдлийн талаарх мэдээлэл, хатгамлын туслах материал, багаж хэрэгсэл, хөөрөгний даалингийн шууд ашиглах зургууд, гадаадын урлаачдын уран бүтээлийн төлөөлөл зэргийг оруулсны дээр аюулгүй ажиллагааны тухай болон нүдний хараагаа хамгаалах талаар зөвлөгөө оруулсан байна.