Платон

Платон
Платоны мэндэлсэн тухай олон янзын домог бий. Цэцэн ухааныг нь хүндэлж 'Тэнгэрлэг' хэмээн грекүүд өргөмжилжээ. Тэр үеийн сэтгэгчдийн амьдрал ер бусын зүйлээр дүүрэн байдаг нь тэдний авъяас билэг, сод ухаан, ид шидийн ертөнцтэй холбоотойг илтгэдэг тул ингэх нь ч аргагүй. Суут Гомер хэдий сохор ч яруу найргийн онгодоороо энэ ертөнцийг хардаг байв. Тиресия шиг үлгэр домгийн зөнч мэргэдийг бурхад цээрлүүлж хараагүй болгосон ч ирээдүйг зөгнөн харах авъяасыг тэдэнд заяажээ. Домог судлал, яруу найраг гүн ухаан гурвыг хамтад нь эзэмшсэн Ксенофан, Парменид, Эмпедокл нар шит зөнч мэргэн хийгээд яруу найрагч байх нь эртний философчдын зайлшгүй шинж байв. Гераклит шиг зарим нэг нь мэргэн хувь заяандаа шууд хөтлөгдөн бичсэн 'болхи' яруу найргаа их мэргэд номоо тайлагнан айлддаг шиг ойлгуулах гэж бас зүдрэх хэрэг гардаг байв. 'Болхи' гэж Гераклитыг нэрлэдэг нь ийм буюу....