Харилцааны менежмент

Харилцааны менежмент
Сайн менежерүүдийн амжилтанд нөлөөлөх нэгэн чухал үзүүлэлт бол бусадтай үр ашигтай харилцах техникийг урлаг болтол нь эзэмшсэн байх явдал билээ. Хэрэв та ямар нэгэн илтгэл тавих, танилцуулга хийхдээ өөртөө итгэлтэй байхыг эрмэлздэг бол, мөн бусдын өмнө биеэ барихгүй байхыг хүсдэг бол энэхүү номонд хөндсөн сэдвүүд танд туслах бөгөөд таны харилцааны ур чадварт сайнаар нөлөөлнө гэдэгт эргэлзэхгүй байна. Биеийн хэл буюу хүний үйл хөдлөл ямар утга санааг илэрхийлдэг болох, мөн түүнчлэн аливаа илтгэл, ажлын тайлан болон өөрийн санааг хэрхэн зөв бичиж боловсруулах, хэрхэн зөв танилцуулах хүртэлх харилцааны бүхий л онолын үүднээс тайлбарлаад зогсохгүй түүнийг байгууллагуудын бодит жишээгээр баяжуулан харуулснаараа давуу талтай юм. Эдгээр асуудлуудаас гадна олон нийттэй хэрхэн харилцах (Public Relations), зар сурталчилгааг хэрхэн оновчтой хийх, мэдээллийн технологийн орчин үеийн шийдлүүдийг мэддэг, өдөр тутмын ажилдаа ухаалгаар хэрэглэж чаддаг, түүнчлэн мэдээллийн сувгуудыг хэрхэн зөв сонгох зэрэг практик зөвлөмжүүдийн талаар уншиж судлах болно.