Германы түүх: Эртнээс эдүгээ хүртэл

Германы түүх: Эртнээс эдүгээ хүртэл
Өнгөрсөн түүх өнөө үеийг тодорхойлдог. Европ тивийн зүрхэнд орших Герман улс үргэлж дэлхийн түүхийн чухал үйл явдлууд өрнөх гол талбар байсаар иржээ.
Энэхүү ном Германы 2000 жилийн түүхийг дамнасан он цагийн аян юм. Ингэхдээ гээж үл болом чухал учир холбогдол бүхий үйл явдал, хүмүүсийг онцлон багтаасан болно. Гэхдээ зөвхөн алдар хүндтэй бодгалиуд, улс төрийн ерөнхий чиг шугамыг л дагавал түүх бүдэг зэвий болно. Эгэл жирийн хүмүүс хэрхэн амьдарч, уран бүтээлчид цаг үеэ хэрхэн дүрсэлж, шинжлэх ухаанд юунд шамдаж байсныг ойлгож мэдэх нь чухлын сацуу сонирхолтой байх нь гарцаагүй.