Японы Ураясү хоттой танилцаж ХОТ БАЙГУУЛАЛТЫГ ОЙЛГОХ нь

Японы Ураясү хоттой танилцаж ХОТ БАЙГУУЛАЛТЫГ ОЙЛГОХ нь
Өнөөгийн хот байгуулалтад хотынхоо талаар анзаарч, өөрийн гэсэн үзэл бодолтой иргэн хүн амьдрахад илүү таатай, тав тухтай хотыг байгуулахад зайлшгүй чухал үүрэгтэй. Энэхүү ном нь тийнхүү хот байгуулалтад гар бие оролцох иргэн танд зориулагдсан. Мөн 20 жилийн дараах хот байгуулалтыг хариуцаж авч явах, ирээдүйн хотын иргэн болох одоогийн дунд сургуулийн сурагчдад ойлгомжтой байх талаас нь анхаарсан. "Яагаад хот төлөвлөлт хэрэгтэй вэ?", "яагаад ийм дүрэм журам шаардлагатай байдаг вэ?" гэх зэрэг асуултуудад хариулж, "надад ч бас чадах зүйл байгаа юм байна", "хотоо ийм болгох юмсан" гэж бага ч болтугай бодоосой гэсэн хүсэл зэргийг шингээсэн юм.