Би өөрөө: 4-6 нас
“Монсудар” хэвлэлийн газраас сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулан “Би өөрөө” сэтгүүлийг 2000 оноос хойш эрхлэн гаргаж байгаа бөгөөд хүүхэд бүрийн хэлэх дуртай “Би өөрөө” хэмээх үгээр нэрлэгдсэн тус сэтгүүл нь захиалагч бяцхан уншигч, эцэг эх, багш нарын оюуны бяцхан хөтөч, дотны туслагч нь болсоор байна. Сэтгүүлийн дугаар бүрт бичих, зурах, будах, цаасаар урлах, ялгааг олох, таах, нэрлэх даалгаварууд байхаас гадна монгол ёс зан заншлыг таниулах, танин мэдэхүйн ач холбогдол бүхий эх, дуу, шүлэг, үлгэр бүгд багтсан байдаг.