Өвгөн бар хоёр

Өвгөн бар хоёр
Эртээ урьдын цагт дэнж бүрхсэн модтой, дэлгэр сайхан нутагт он жилийг хамтдаа элээсэн өвгөн эмгэн хоёр амар амгалан амьдран суудаг байжээ. Тэднийх үхрийнхээ хэрээр зэлтэй, хониныхоо хэрээр хоттой юмсанжээ. Гэтэл чоно хонины хотоор нь эргэлдэж ходоод гэдсээ дүүргэх болов... Цаашид өвгөн эмгэн хоёрт тохиолдох адал явдлын талаар энэхүү номноос уншаарай. Нялх хүүхэд зурагт номонд дуртай байдаг. Тэд өөрийн дуртай зурагт номоо хэдэн ч удаа үзсэн уйддаггүй. Учир нь тэд зургийг өөрийнхөөрөө уншин үзэх бүрдээ зургаас шинэ шинэ зүйлсийг харж сурч байдаг. Тэгэхээр та бяцхан үрдээ үдэш бүр цаг гарган дуртай зурагт номыг нь уншиж өгч байгаарай.