Хими

Main cover


АНГИЛАЛ
Ахлах анги
ХУДАЛДААНД
2020
Дөрөвдүгээр сар 30
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
368
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789997314536
ХЭМЖЭЭС
210 x 150 x 22 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Энэхүү ном нь химийн шинжлэх ухааны суурь, хүн бүрийн мэдвэл зохих ойлголтуудыг цогц багтаасан, сонирхолтой, ойлгомжтой хэлбэрээр бичсэн лавлах бичиг юм. Ойлголтуудыг зураг, фото зураг, график, хүснэгт, схем зэргийг ашиглаж, энгийн ойлгомжтой үг хэллэг, амьдрал дээрх жишээгээр тайлбарласан нь уншиж ойлгоход ихээхэн дөхөмтэй. Зөвхөн манай улсын суурь боловсролын мэдлэг чадвар олгох агуулгаар хязгаарлагдахгүй, олон улсын хөтөлбөр сургалтад нийцсэн нь тус лавлах бичгийн давуу тал юм. Энэ бол бодисууд, химийн элементүүдийн талаар хүн бүрийн мэдвэл зохих ерөнхий мэдлэг, наад захын суурь ойлголтуудыг цогц багтааж, сонирхолтой, ойлгомжтойгоор тайлбарласан лавлах бичиг юм. Нүүр болгонд шахуу энгийн илэрхийлэлтэй зураглал, фото зураг, товч тодорхой тайлбар, бичвэр, баримт мэдээ зэргийг ээлжлэн оруулсан байх тул номыг нээж үзсэн хүнд унших, бүр дуустал нь судалж үзэх хүсэл төрнө. 

Номын эхний бүлэгт химийн шинжлэх ухаан юуг судалдаг, бусад шинжлэх ухаантай ямар холбоотой, химийн үүднээс бодож сэтгэх, ажиллах ямар арга хэлбэрүүд байдаг, химийн нээлт хийх арга замууд, химийн туршилт гэж юу болох талаар өгүүлнэ. 

Дараагийн бүлгүүдэд химийн үндсэн ойлголтуудыг салбар бүрээр тодорхойлж, тайлбарлана. Үүнд: бодисуудын бүтэц, шинж чанар, химийн урвал, химийн бодолт, элементүүдийн үелэх систем, органик нэгдлүүд, химийн техникийн үйл явцууд, бодисын эргэлт, байгаль орчны хими, таних урвалуудын тухай сэдвүүд хамаарна. Энэхүү номыг:

  • ЕБС-ийн дунд ангийн сурагчид химийн шинжлэх ухааныг судалж эхлэхээсээ эхлэн сургуулиа төгстөлөө ашиглах
  • ЭЕШ, улсын шалгалт, бие даалтад бэлдэж буй сурагчид ойлгоогүйгээ ойлгох, мэдлэгээ бататгах, шалгалтдаа бэлтгэхэд ашиглах
  • Мөн энэ чиглэлийн суурь мэдлэгээ сэргээн бататгах хүсэлтэй хүн бүхэн ашиглах боломжтой.

Үзүүлэлт

ISBN-139789997314536
Тохиромжтой насБүх насныханд
Худалдаанд гарсан огноо2020-04-30
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо368 нүүр
Эрхлэн гаргасанДидо
Бүтээлийн хэлМонгол
Жин570 гр
Хэмжээс210 x 150 x 22 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй