Харри Поттер ба Философийн чулуу (1)

Main cover


АНГИЛАЛ
Хүүхдийн уран зохиол
ХУДАЛДААНД
2017
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
344
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789997314574
ХЭМЖЭЭС
197 x 130 x 29 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Гайхамшигт адал явдал эхэллээ!  

Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттерын тухай өгүүлсэн долоон цуврал, дэлхийд алдартай зохиолын эхний хоёр боть албан ёсны эрхтэйгээр уншигчдын гарт хүрэхэд бэлэн боллоо. Харри Поттер цуврал 79 хэлээр орчуулагдан дэлхий даяар 450 гаруй сая хувь борлогдож, 8 ангит кино бүтээгдсэн төдийгүй дэлхийн хүүхэд багачуудын заавал унших номын жагсаалтанд байнга нэрлэгдэж "Харри Поттерын хэсгээс уншихад хамгийн шуугиантай анги хүртэл нам гүм болдог" хэмээн багш нарын бахархан өгүүлдэг ном юм.


Үзүүлэлт

ISBN-139789997314574
Тохиромжтой нас8+
Худалдаанд гарсан огноо2017-01-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо344 нүүр
Эрхлэн гаргасанЖангар
Бүтээлийн хэлМонгол
Жин465 гр
Хэмжээс197 x 130 x 29 мм

Зохиолчийн талаар

Ж.K. РОУЛИНГ нь дэлхийн шилдэг борлуулалттай номоор удаа дараа шалгарсан Харри Поттер цуврал номын зохиолч юм. Дэлхий даяар шүтэн бишрэгчидтэй болсон энэхүү цуврал нийт 500 гаруй сая хувь борлогдож, 80 хэлээр орчуулагдан, 8 ангит кино бүтээгджээ. Зохиолч Роулинг үүний зэрэгцээ буяны сангийн тусламжтайгаар хавсралт гурван ном болох: Квиддичийн түүх, Гайхалтай амьтад ба тэдний оршдог газар (“Comic Relief”, “Lumos” сан), Бидлийн үлгэрүүд, (“Lumos”)-ийн зэрэгцээ Гайхалтай амьтад ба тэдний оршдог газар номын кино зохиолыг бичсэн. Мөн тэрээр 2016 оны зун Лондоны Уэст-Эндэд нээлтээ хийсэн Харри Поттер ба Хараагдсан хүүхэд-1, 2 жүжигт хамтран ажилласан байна. 2012 оноос Ж.К. Роулингийн шүтэн бишрэгчид шидийн ертөнцөд улам шимтэн дурлаж, шинэ бичлэгийг нь унших завшаан олгодог дижитал компани болох “Pottermore”-г ажиллуулж эхэлсэн юм.

Үүний зэрэгцээ зохиолч Ж. K. Роулинг насанд хүрэгчдэд зориулсан “The Casual Vacancy” зохиол, түүнчлэн Роберт Галбрейт хэмээх нууц нэрээр хэд хэдэн гэмт хэргийн адал явдалт зохиолууд бичжээ. Түүний хүүхдийн уран зохиолд оруулсан хувь нэмрийг үнэлэн “Ханс Кристиан Андерсений шагнал”-аас эхлээд Францын “Хүндэт Легионы одон” хүртэл олон шагнал олгосон билээ.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй