Шинжлэх ухааны лаборатори: Залуу эрдэмтдэд зориулсан гайхалтай төсөл
Пуужингууд сансарт хэрхэн нисдэг вэ?, эрчим хүч хэрхэн ажиллаж, зарим барилга байгууламжууд газар хөдлөлтийг яаж тэсвэрлэдэг вэ? Гитарын утас хэрхэн уянгалаг,сайхан чимээг гаргадаг бол? Гэртээ түүнийг илрүүлж, бяцхан гитар хүртэл хийж сурах болно. Математикийн томъёог юунд, хэрхэн ашигладаг, ямар нэг зүйл барихад инженерчлэл ямар хэрэгтэй, физикийн хуулиудыг яаж хэрэглэж технологийн гайхамшгийг бүтээх вэ? Энэхүү асуултын хариу бүгд нэг номд багтсан байгаа. Тиймээс та ирээдүйн шинжлэх ухаанчдаа зориулан энэхүү номыг авч өгөн, мөрөөдөлдөө хүрэх гүүр барихад нь туслаарай. Гайхамшигтай, сонирхолтой, хөгжилтэй лабораторид тавтай морил.